• Танилцуулга
  • Үйл ажиллагааны чиглэл
  • Түүх
  • Холбоо барих

Эхлэл

By Plimun Web Design

Үндсэн цэс

  • Нүүр хуудас
  • Хууль, эрх зүй
  • Шинэ мэдээ, мэдээлэл
  • НАЗГ-аас үзүүлж буй үйлчилгээ
  • Төсөл хөтөлбөр
  • 2010 оны хөрөнгө оруулалтын үр дүн
  • 2011 оны хөрөнгө оруулалтын үр дүн
  • 2013 оны тендерийн урилга
  • 2012 оны хөрөнгө оруулалтын үр дүн

Холбоос

Байгууллагуудын веб сайт




ДОРЖИЙН ГУДАМЖНЫ АЖИЛ УДААШРАЛТАЙ БАЙНА
2013 оны 6-р сарын 20, Пүрэв гариг, 06:31

6 сарын 21-нд нээхээр төлөвлөн хаасан Доржийн гудамжны баруун хэсэг буюу КТМС-ийн урдах авто замын хөдөлгөөнийг нээх хугацаа хойшлох төлөвтэй байна. Учир нь замын доогуурх дулаан, бохир ба цэвэр ус, холбооны кабель шугамуудыг хүчитгэх, шинэчлэх ажлууд удаашралтай явагдаж байгаа бөгөөд тус замыг өргөтгөн шинэчлэх төсөвт дээрх инженерийн шугам сүлжээний ажлын өртөг суугдаагүй байсан юм. Ийнхүү төлөвлөгдөөгүй инженерийн шугам сүлжээний ажлууд нь зам хийх графикт хугацааг хойшлуулан, улмаар замын түгжрэлийг олон хоногоор нэмэгдүүлж, олон нийтийг бухимдуулж байна.

Дэлгэрэнгүй...
 
ГҮНТИЙН ЗАМЫГ МАРГААШ ХААНА
2013 оны 6-р сарын 20, Пүрэв гариг, 00:36

Шарга морьт – Жигжидийн уулзвараас Гүнтийн даваа чиглэлд 5 км замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил эхлээд байна. "Жэй Кэй Си" ХХК энэ оны 10 сарын 30 хүртэл зам барилгын ажил гүйцэтгэхээр гэрээ байгуулсан. Уулзвараас хойш 900 метр замыг 6 сарын 21-нээс эхлэн хааж, замын өргөтгөлийн газар шорооны ажил, ус зайлуулах 2 төмөрбетон хоолойг угсрах ажлыг хийнэ. Замыг 7 сарын 10-нд нээнэ.

 

 
УЛААНХУАРАН, ОФИЦЕР ЧИГЛЭЛД ЗАМ НЭЭЛЭЭ
2013 оны 6-р сарын 19, Лхагва гариг, 06:20

Эскадрилийн хөшөөнөөс Улаанхуарангийн эцэс хүртэлх авто замын хучилтыг гүйцэтгэж, УБЗЗАК замын хөдөлгөөнийг нээсэн байна. Мөн БЗД-ийн Тамгын газраас Офицеруудын ордон чиглэлд хаалттай байсан 300 метр замын урд урсгалыг өнөө өглөө нээж, хойд талын урсгалд 400 метр хэсгийг хаалаа. 7 сарын 09 хүртэл Зүүн 4 зам чиглэлийн хойд урсгалыг хэсэгчлэн хааж хучилтын ажил гүйцэтгэх юм.

 
<< Эхлэх < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараахи > Төгсгөл >>

Хуудас 102-с 1

Цаг агаар

Нийт хандалт

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр198
mod_vvisit_counterӨчигдөр259
mod_vvisit_counterЭнэ долоо хоногт1294
mod_vvisit_counterӨнгөрсөн долоо хоногт1504
mod_vvisit_counterЭнэ сард4561
mod_vvisit_counterӨнгөрсөн сард8849
mod_vvisit_counterНийт104964

Нийслэлийн Мэдээллийн Технологийн Газар