НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ
АВТО ЗАМЫН ГАЗАР
 
Хүчит шонхор захаас Хувьсгалчдын гудамжны уулзвар хүртэлх 1.7 км буюу Далан давхраас баруун тийш гэр хороолол дундуур барьсан авто зам Доржийн гудамж буюу Туул Жин Пангийн уулзвараас зүүн тийш Цайз зах хүртэлх 2.8 км авто замын өргөтгөл, шинэчлэлт СХД, 22-ын товчоо чиглэлийн 10.6 км авто замын өргөтгөл, шинэчлэлт СХД, 22-ын товчоо чиглэлийн 10.6 км авто замын өргөтгөл, шинэчлэлт Зүүн 4 замаас Амгалангийн тролейбусны эцэс хүртэлх 4.5 км авто замын өргөтгөл, шинэчлэлт ХУД, Биокомбинат – Шувуун фабрикийн 22.5 км авто замын өргөтгөл, шинэчлэлт СХД, Зүүн салааны 3.6 км авто замыг шинэчлэх, үргэлжлүүлэн 1.2 км авто зам шинээр барих ажил СБД, Олимпийн гудамжны 1 км авто замын шинэчлэлт БЗД, Сэлбийн хос гүүрийн өргөтгөл, шинэчлэлт 22-ын товчоог салган Эмээлтийн шар хөтөл, Баруунтүрүүнд шинээр барьсан Шалган бүртгэх товчоод СХД, 22-ын товчоо чиглэлийн 10.6 км авто замын өргөтгөл, шинэчлэлт БЗД, Нарны замаас урагш Баянмонгол хороолол хүрэх 0.2 км авто зам, төмөр замын доогуур гарах автомашины нүхэн гарцын хамт ЧД, Баянбүрдийн тойргоос 32-ын тойрог хүртэлх 1.7 км авто замын шинэчлэлт ЧД, Баянбүрдийн тойргоос 32-ын тойрог хүртэлх 1.7 км авто замын шинэчлэлт Эмээлтийн шар хөтөл, Баруунтүрүүнд баригдсан Шалган бүртгэх товчоодын замын ажил БЗД, Нарны замын зүүн хэсэг, Нарантуул захаас Чулуун-Овоо хүртэлх 2 км авто замын өргөтгөл, шинэчлэлт СХД, Зүүн салааны 3.6 км авто замыг шинэчлэх, үргэлжлүүлэн 1.2 км авто зам шинээр барих ажил БГД, 2-р хороо, Сөүлийн гудамж, Гранд Плазагийн уулзварын шинэчлэлтийн /1916.7м2/ ажил ХУД, Ажилчны гудамжны Дунд голын 35 у/м доод гүүрийг шинээр хос гүүр болгож шинэчлэх ажил 120 мянгатын авто замын уулзварын шинэчлэлт /0.6 км авто замын шинэчлэлтийн хамт/ СХД, Үйлдвэрчний эвлэлийн гудамж, Баянхошуу чиглэлийн 3.4 км авто замын өргөтгөл, шинэчлэлт СХД, Үйлдвэрчний эвлэлийн гудамж, Баянхошуу чиглэлийн 3.4 км авто замын өргөтгөл, шинэчлэлт БЗД, 2-р хороо, Сансарын аюулгүйн тойргийн шинэчлэлт БЗД, 16-р хороо, Улаанхуарангийн 1.5 км авто замын шинэчлэлт
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
ТУСЛАХ ЦЭС
 
ТАЙЛАН
 
ЗАМЫН СҮЛЖЭЭ, МЭДЭЭЛЭЛ
 
БАННЕР
 
FACEBOOK
 
TWITTER
 
ХАНДАЛТ
Нийт:
95894
 
Өнөөдөр:
476
 
Өчигдөр:
488
 
Сүүлийн 7 хоногт:
3603
 
Сүүлийн сард:
25663
 
Сүүлийн жилд:
95894
 
 
Мэндчилгээ

Нийслэлийн Авто замын газрын цахим хуудсанд зочилж буй Танд энэ өдрийн мэндийг хүргэе! Нийслэл хот маань өдрөөс өдөрт өргөжин тэлж, зам харилцаа сайжрахын хэрээр замаа дагасан хөгжил дэвшил өөд бид хамтдаа урагшлан тэмүүлж, улс орныхоо нүүр царайг нийслэлийн замаар тодорхойлон, дэлхийн бусад улс орны нийслэл хотуудтай мөр зэрэгцэхээр их бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлж байна. Нийслэлийн авто замын сүлжээг Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан хөгжүүлэх, авто зам, замын байгууламжийн барилга, засвар, арчлалтын ажлын чанарыг дээшлүүлэх, дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, иргэдийн ая тухтай зорчих нөхцөлийг хангах нь манай байгууллагын эрхэм зорилго юм. Энэхүү албан ёсны цахим хуудаснаас Та байгууллагын үйл ажиллагаа, үйлчилгээ, өнгөрөгч онуудын тайлан мэдээ, эрх зүйн баримт бичиг, зам барилгын ажлын төлөвлөгөө ба явц, цаг үеийн шуурхай мэдээ мэдээлэл зэргийг авахаас гадна санал хүсэлтээ бидэнд илгээж, Facebook хуудсанд зочлох боломжтой. Иргэн Таны санал хүсэлт, шүүмжлэл сайшаал бүхэн бидний ажилд хувь нэмрээ өгч байдаг юм. Манай цахим хуудсанд тавтай зочилно уу!

Хүндэтгэсэн, Нийслэлийн Авто замын газрын дарга Д.НАНЗАДДОРЖ

Мэдээ мэдээлэл
"Хууль таны хөтөч" уралдаанд 2-р байр эзлэв »2014-07-10

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивээл дор явагдсан “Хууль таны хөтөч” уралдаанд НИТХ-ын ажлын алба, НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтэс, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, 9 дүүргийн ИТХ-ын ажлын албад, Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэрэгжүүлэгч 20 агентлагийн 14 баг оролцсон. Нийслэлийн нутгийн захиргаа, нутгийн өөрөө удирдах байгууллагын гаргасан захирамжлалын баримт бичигт дүн шинжилгээ хийж зөрчилтэй шийдвэрийг илрүүлэх, хүчингүй болгох, хууль зүйн үндэслэлийг зөв гаргаж мэдээллийн цахим санд байрлуулах гэсэн дарааллаар 2014 оны 4 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн 7 дугаар сарын 03-ныг хүртэл багууд уралдаанд оролцсон билээ. Өнөөдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл уралдаанд оролцогч бүх багуудыг хүлээн авч уралдааны дүнг танилцууллаа. Нийслэлийн Авто замын газар, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар нэгдэн 13-р баг болон оролцсон бөгөөд 2-р байр эзэлсэн байна. 1-р байрыг НИТХ-ын ажлын алба, НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн баг, 3-р байрыг Багахангай дүүргийн ЗДТГ, ИТХ-ын ажлын албаны баг тус тус эзэлсэн юм. Нийслэлийн Авто замын газраас Тамгын хэлтсийн дарга Ш.Бумаажав, хуулийн мэргэжилтэн Б.Батсүх, тогтоол шийдвэрийн биелэлт хариуцсан мэргэжилтэн О.Болор-Эрдэнэ, архивын эрхлэгч Э.Бат-Эрдэнэ, хэвлэл мэдээлэл, цахим хуудас хариуцсан мэргэжилтэн Д.Оюунгэрэл нар уралдааны багт оролцон амжилттай ажиллалаа. Багийн нийт гишүүддээ баяр хүргэж, талархал илэрхийлье.

 

Замчдын хөдөлмөрийг нийслэлийн удирдлагууд үнэлж байна »2014-07-10

Их Монгол Улс байгуулагдсаны 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өмнө Нийслэлийн Авто замын газрын албан хаагчдын хөдөлмөр бүтээлийг үнэлж дараах шагналыг гардууллаа. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Өргөмжлөл”-өөр шугам сүлжээ хариуцсан мэргэжилтэн Эрдэнэ-Очирын Бат-Эрдэнэ, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Хүндэт үнэмлэх”-ээр Шалган бүртгэх товчооны зохион байгуулагч Бадамын Отгон, нийслэлийн Засаг даргын “Жуух бичиг”-ээр Шалган бүртгэх товчооны зохион байгуулагч Сампилын Өнөрцэцэг, Цэрэнжавын Эрдэнэтуяа, хяналтын мэргэжилтэн Бямбарагчаагийн Цэрэнсодном, Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн “Өргөмжлөл”-өөр материалын инженер Ч.Амарболд, ашиглалтын мэргэжилтэн П.Чойжилжав, жолооч Т.Батжаргал нарыг тус тус шагнаж урамшуулсан байна. Та бүхнийхээ ажил үйлсэд улам их амжилт хүсэж, сайн сайхныг хүсье.

 

Сэлхийн замыг нээлээ »2014-07-10

Сэлхийн зуслангийн 4.5 км авто замд өнгөрсөн жил 1.7 км хучилт хийсэн бөгөөд энэ онд ажлыг бүрэн хүлээлгэж өгөх гэрээний дагуу үлдсэн 2.8 км замд хучилт хийж хөдөлгөөнийг бүрэн нээлээ. Захиалагч: Нийслэлийн Авто замын газар. Гүйцэтгэгч "Пи Си Эф" ХХК.

 

"Алтангадас" одонтон нэгээр нэмэгдэв »2014-07-09

Улсын баяр наадмын босгон дээр Нийслэлийн Авто замын газарт ахин нэг "Алтангадас" одонтон нэмэгдэж байна. Нийслэл хотынхоо их бүтээн байгуулалтад гар бие оролцон амжилт бүтээлтэй ажиллаж байгаа тус газрын Зам барилгын хяналтын хэлтсийн хяналтын мэргэжилтэн Санжмятавын Түмэндэмбэрэлийг төрийн дээд шагнал "Алтангадас" одонгоор шагналаа. С.Түмэндэмбэрэл нь улсад 20 жил үр бүтээлтэй хөдөлмөрлөж байгаа бөгөөд Нийслэлийн Авто замын газарт 8 дахь жилдээ ажиллаж байна. Тэрээр Өвөрхангай-Баянхонгор чиглэлийн 20 км хатуу хучилттай авто зам, Өвөрхангайн Ягаан толгойн гүүр, орон нутгийн замын засвар арчлалтын ажил, Улаанбаатар хотын авто замын гэрэл дохио, тэмдэг, тэмдэглэгээний ажил, Кино үйлдвэрийн баруун талаар тавигдсан 0.85 км авто зам, Багахангай дүүргийн гэр хороолол дунд шинээр баригдсан 1.97 км авто зам, Энхтайваны гүүрийн 27-р алгаслын доорх авто замын түвшин доошлуулах ажил, Ханын материалын уулзвараас Баянхошууны уулзвар хүрэх 3.4 км авто зам, Олимпийн гудамж ба Гэндэнгийн гудамжны уулзварыг шинэчилж 4 замын уулзвар болгох ажил, 120 мянгатын уулзварыг 4 замын уулзвар болгож шинэчлэх ажил, Олимпийн гудамжны 1.1 км авто зам, Хасбаатарын гудамжны 2.3 км авто зам, Баруун салааны 4.1 км авто зам, гүүр, Орбит-Тахилтын 7.1 км авто зам, гүүр, Налайхын 0.5 км авто зам барих ажлуудад хяналт тавин ажилласан бөгөөд энэ онд Бээжингийн гудамжны өргөтгөл, шинэчлэлтийн ажилд хяналт тавьж байна. Хамт олны зүгээс халуун баяр хүргэж, цаашдын ажилд нь өндөр амжилт бүтээл хүсье!

 

Хувьсгалчдын гудамжны хөдөлгөөнийг нээв »2014-07-09

Хувьсгалчдын гудамж буюу Зурагтын шинэ эцсээс Баянхошууны уулзвар хүртэлх 4.6 км авто замыг өргөтгөн шинэчлэх ажлыг "Экспресс зам" ХХК гэрээ байгуулан гүйцэтгэж байгаа юм. 7 метрийн өргөнтэй байсан тус замыг өргөтгөснөөр зорчих хэсэг 14 метр, явган хүний зам хоёр талдаа тус бүр 2.25 метр, хөвөө 0.5 метр, мөн далангийн өргөнийг оруулан нийт 21 метрийн өргөнтэй болно. 5 дугаар сарын 09-нөөс эхлэн хөдөлгөөн хязгаарласан зүүн хэсгийн 2.2 км замыг баяр наадмын өмнө хучилт хийж нээлээ.    

 

Сэлбийн баруун эргийн замд суурь хучилт хийлээ »2014-07-09

Энхтайваны өргөн чөлөөнөөс Бээжингийн гудамж хүртэлх 0.7 км зам буюу Арслантай гүүрээс хойш Сэлбэ голын баруун эргээр Бээжингийн гудамжны гүүрэн доогуур Денверийн гудамжтай /АНУ-ын ЭСЯ-ны зүүн талын зам/ холбогдох замын суурь хучилтын ажлыг хийгээд байна. "Оч наран" ХХК энэ оны 10 сарын 15 хүртэл уг замыг хийж гүйцэтгэх гэрээтэй юм. Энэхүү шинэ зам нээгдсэнээр Бага тойрууд ачаалал өгөлгүй Энхтайваны өргөн чөлөөнөөс Их тойруу буюу 100 айлын зам руу шууд зорчих боломж нээгдэнэ.

 

Хоёрдугаар байр эзэллээ. »2014-07-08

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивээл дор явагдсан “Хууль таны хөтөч” уралдаанд НИТХ-ын ажлын алба, НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтэс, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, 9 дүүргийн ИТХ-ын ажлын албад, Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэрэгжүүлэгч 20 агентлагийн 14 баг оролцсон. Нийслэлийн нутгийн захиргаа, нутгийн өөрөө удирдах байгууллагын гаргасан захирамжлалын баримт бичигт дүн шинжилгээ хийж зөрчилтэй шийдвэрийг илрүүлэх, хүчингүй болгох, хууль зүйн үндэслэлийг зөв гаргаж мэдээллийн цахим санд байрлуулах гэсэн дарааллаар 2014 оны 4 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн 7 дугаар сарын 03-ныг хүртэл багууд уралдаанд оролцсон билээ. Өнөөдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл уралдаанд оролцогч бүх багуудыг хүлээн авч уралдааны дүнг танилцууллаа. Нийслэлийн Авто замын газар, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар нэгдэн 13-р баг болон оролцсон бөгөөд 2-р байр эзэлсэн байна. 1-р байрыг НИТХ-ын ажлын алба, НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн баг, 3-р байрыг Багахангай дүүргийн ЗДТГ, ИТХ-ын ажлын албаны баг тус тус эзэлсэн юм. Нийслэлийн Авто замын газраас Тамгын хэлтсийн дарга Ш.Бумаажав, хуулийн мэргэжилтэн Б.Батсүх, тогтоол шийдвэрийн биелэлт хариуцсан мэргэжилтэн О.Болор-Эрдэнэ, архивын эрхлэгч Э.Бат-Эрдэнэ, хэвлэл мэдээлэл, цахим хуудас хариуцсан мэргэжилтэн Д.Оюунгэрэл нар уралдааны багт оролцон амжилттай ажиллалаа. Багийн нийт гишүүддээ баяр хүргэж, талархал илэрхийлье.

 

6 сарын мэдээ »2014-07-08

Нийслэлийн Авто замын газраас 2014 оны 6 дугаар сард хийж хэрэгжүүлсэн ажлын товч мэдээллийг манай сайтын баруун дээд буланд байрлах "Бусад видео" гэсэн дээр дарж сонирхоно уу.  

 

Мэдээллийг шуурхай дамжуулан ажиллах тухай »2014-07-08

 

Яармагийн гүүрийг нэг өдөр бүтэн хаана. »2014-07-04

Яармагийн гүүрээр явах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2014 оны 7 дугаар сарын 05-ны 20:00 цагаас эхлэн 7 дугаар сарын 06-ны 20:00 цаг хүртэл бүтэн 24 цаг хаахыг мэдэгдэж байна. Гүүрийг хааж, урд уулзварт нь аюулгүйн тойрог хийх юм. Тодруулбал, Богд уулын арын зам ба Нисэх-Яармаг чиглэлийн зам, Яармагийн гүүрийн уулзвар хэсэгт аюулгүйн тойрог хийнэ.